Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндэд халдсан зарим этгээдийг худал мэдээлэл тараасан, салбарын нэр төр гутаасан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байна.
Тухайлбал, Арабууд сэтгүүлч нар 5-10 мянган доллар тараасан гэх этгээдийн эсрэг гомдол гарган салбараас уучлал гуйхыг хүссэн болно.
Мөн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарыг сэтгүүлчийг худалдагдсан, захиалгат гэж хэлсэн үгнийхээ төлөө тухайн сэтгүүлчээс уучлал гуйхыг шаардсан болно. Мөн хуулийн байгууллагаар шалгуулна гэдгийг мэдэгдлээ.
Дээрх албан тушаалтнууд нь сэтгүүлчдийг баримт дэлгэж, мэдээ мэдээлэл нийтэлж ажлаа хийснийх нь төлөө шантаажчин, худалдагдсан гэх мэтээр олон нийтийн дунд худал мэдээлэл тарааж салбарын нэр хүндэд ноцтой халддаг. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс удаа дараа мэдэгдэл хийж байсан ч хуулийн байгууллагад хандаж байгаагүй юм. Тэгвэл энэ удаа улс төрийн зорилгоор сэтгүүлчдийн нэр хүндэд халдсан Т.Хаянхярвааг цагдаагийн байгууллагад шалгуулж, харин Х.Нямбаатар, О.Амгаланбаатар нарыг тухайн сэтгүүлчдээс уучлалт гуйхыг шаардлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна