ВИДЕО: Автотээврийн Үндэсний төвийн Амгалан салбарт машины дугаар авах гэж иргэд хоёр өдөр оочирлож байна

Арваннэгдүгээр сарын 8-аас эхэлж импортоор орж ирсэн машинд Улаанбаатар хотын дугаар олгохдоо таван шаардлагыг хангах шаардлагатай гэх шийдвэрийг НЗДТГ-аас гаргасан. Энэ шийдвэртэй холбоотой автомашины дугаар авахаар иргэд хоёр хоног оочирлож байна. Энэ талаар мэдээллийг Автотээврийн Үндэсний төвийн Амгалан салбараас нөхцөл байдлыг тодрууллаа. 

Дугаар олгогч, “Одоо очер их байна. Дугаар сонгох цэс өчигдрөөс эхэлж гацаж, хаагдсан байна. Автомашины дугаар авах боломжгүй байдалд хүрсэн. Энэ шийдвэр гарахаас өмнө ийм их очер дугаарлалт үүсээгүй байсан. Харин энэ шийдвэр гарснаас хойш ажлын ачаалал нэмэгдсэн” гэв.

автомашин авахаар дугаарлаж буй иргэн, “Би өчигдөр, өнөөдөр гээд хоёр хоног автомашины дугаар авахаар энд очерлож байна. Нөхцөл байдал маш хүнд байна. Ажлаасаа чөлөө аваад дугаар авах гээд явж байна” гэж хэллээ.

 ШУУД: https://www.facebook.com/share/v/ZpcTnCKBZocHFmVr/

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна