Хайнаньд амиа алдсан Нийслэлийн хэлтсийн дарга асан О-ын ар гэрт 1 сая төгрөгийн тэтгэмж олгожээ

Үүрийнтуяа
2024/10/29

БНХАУ-ын Хайнань аралд байгууллагынхантайгаа аялж явах үедээ учир битүүлгээр амь эрсэдсэн Төртогтох овогтой Отгонбаярыг өчигдөр албан ёсоор ажлаас нь чөлөөлжээ.

Түүнийг амь насаа алдсан тул ар гэрт нь 1,000,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас олгосон аж.  

Тус байгууллагын 14 хүн Хятад улс руу аялахаар явах үедээ Т.Отгонбаяр агсан 21 давхрын өндрөөс унаж амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан гэх мэдээлэл бий.

Уг ослын шалтгааныг БНХАУ-ын цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээллийн дагуу ГХЯ-ны Консулын хэлтсийнхэн БНХАУ-ын цагдаагийн байгууллагатай байнга холбогдож, хэргийн талаарх мэдээлэл солилцон ажиллаж байгаа аж.

 

 Image


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна