Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРУУЛАХГҮЙ

Үүрийнтуяа
2024/10/29

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Уг хөнгөлөлтөд аймаг, нийслэлийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхүүд хамрагдах бөгөөд 21:00-06:00 цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50-100 хувиар хөнгөлдөг юм.

Тэгвэл шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхийг хамруулах тул арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө төлбөрөө төлж барагдуулах шаардлагатайг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээллээ. Хөнгөлөлтийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжлүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна