WTT-буюу дэлхийн ширээний теннисний холбооны оноо цуглуулах цомын тэмцээн Косово улсын Пириштина хотод зохион байгуулагдлаа. Эл тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 11 настай Э.Аялгуу оролцож бахдам амжилт үзүүлжээ. Тухайлбал, U13 хүртэлх насны ангилалд хүч үзэн 3-р байр эзэлсэн бол өөрийнхөө нас болох U11-д түрүүлж дэлхийн аваргын цом хүртсэн байна. Ингэснээр Монгол улсаас анх удаа ширээний теннисний төрлөөр ганцаарчилсан төрлийн АВАРГА төрлөө.
Э.Аялгуу өмнө нь 8 сард Казакстан улсад зохион байгуулагдсан WTT-Н тэмцээнд дэд аварга болж Монгол улсдаа анхны Finalist цом авч ирж байв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна