Талийгаач жүжигчин Ким Сү Ми нас барахаасаа өмнө санхүүгийн асуудалд орсон тухай түүний гэр бүлийнхэн мэдээлжээ.
Энэ тухай түүний хүү мэдээлсэн бөгөөд талийгаачийн тухай "Миний ээж сүүлийн 14 жил тоглосон мюзиклийнхээ цалинг авч чадаагүй жил гаруйн хугацааг өнгөрүүлсэн. Тэр өөрийн харъяа агентлагаа шүүхэд өгч, нөхөн төлбөр авахаар зэхэж байсан. Үүнээс үүдэн түүний цусан дахь сахарын хэмжээ өсөж, 28-д хүрсэн. Энэ нь гипергликемийн шок болж амиа алдсан" хэмээжээ.
Ким Сү Мигийн хувьд энэ оны эхэн үеэс эхлэн эрүүл мэндэд нь асуудал гарч эхэлжээ. Өнгөрөгч тавдугаар сард тэрээр ядаргааны улмаас ажлаа түр зогсоон эмнэлэгт эмчилгээ хийлгэжээ. Үүний дараа буюу наймдугаар сард нэвтрүүлэгт оролцох үеэрээ гар нь салгалж, хэл ярианд нь өөрчлөлт орсон байсан ба үүнийгээ үзэгчдээс нуухын тулд ихэд хичээж байсан нь ажиглагдаж байжээ.
Талийгаач өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу 2024.10.25-ны өдөр 75 насандаа талаал төгссөн билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна