ОХУ-ын Халимагийн Ерөнхийлөгч Бату Хасиковын зарлигаар Монгол Улсын дуучин Самандын Жавхланд Халимагийн Гавьяат жүжигчин цол олголоо.
Тус улсын ерөнхийлөгч Монголын уран бүтээлчдийг хүлээн авч уулзан, хоёр орны ард түмний соёлын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаад ихэд баяртай байна хэмээн С.Жавхланд талархал илэрхийлжээ.
Ийнхүү Самандын Жавхлан Монгол,Тува,Буриад, Халимаг улсуудын Гавьяат жүжигчин боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна