Т.Даваадалай: Ирэх сарын 8-аас эхэлж импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотод харьяатай улсын дугаар ОЛГОХГҮЙ

Үүрийнтуяа
2024/10/23

Хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотод харьяатай улсын дугаар ОЛГОХГҮЙ байх талаар мэдээлэл хийлээ.

  Тэрбээр, “Импортоор орж ирсэн авто машинд арваннэгдүгээр сарын 8-наас Улаанбаатар хотод харьяатай улсын дугаар олгохгүй. Торгуулиа төлөөгүй нийтийн тээврийг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Мэдээж бид хотын түгжрэлийг шийдэхээр урт болон дунд хугацааны төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. 2024 оны аравдугаар сарын 22-ны байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл батлагдсан байна. Өөрөөр хэлбэл, 730 мянга байх ёстой гэж тогтоосон, түгжрэлийг барих олон улсын үндэслэлээс харахад өнөөдөр 55 мянгаар хэтэрсэн байна" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна