Г.Оюунгэрэл Монгол хатны хувцастай 42 км-ийн марафонд оролцож ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ тогтоолоо

Үүрийнтуяа
2024/10/21

Монгол бүсгүй Г.Оюунгэрэл Монгол хатны хувцас өмсөж, 42 км-ийн марафонд оролцжээ.

Энэ тухайгаа тэрбээр “Өнөөдөр Канад улсын Торонто хотын “TCS Toronto Waterfront” марафонд Монгол үндэснийхээ өв соёлыг сурталчлан таниулах, түүх ёс заншлаа дээдлэн бахархах зорилгоор Монгол үндэсний өв соёл 13-р зууны Монгол хатны Богтаг малгайг Монгол дээл, уужын хамт өмсөж, бүтэн марафон буюу 42.195 км зайд амжилттай гүйж, энэ хувцасны ангилалд Дэлхийн Гиннесийн амжилтыг 3:40:28 секунтээр тогтоолоо” хэмээн цахим хуудастаа бичжээ.

May be an image of 3 people and text

“TCS Toronto Waterfront” ын 35 дахь ойн марафонд нийтдээ 25000 гүйгчид дэлхийн 72 орноос оролцсон бөгөөд 22 хүн гиннесийн рекордод бүртгүүлэх оролдлого хийжээ.

Ийнхүү Монгол Улсын иргэн Г.Оюунгэрэл Монгол үндэснийхээ өв соёлыг сурталчлан таниулах, судлан мэдэх, түүх ёс заншлаа дээдлэн бахархах зорилгоор Монгол үндэсний өв соёл Монгол хатны Богтаг малгайг Монгол дээл, уужын хамт өмсч бүтэн марафон буюу 42 км зайд гүйж Гиннесийн рекордод бүртгүүлж чадлаа.

Г.Оюунгэрэл нь дэлхийн алдарт зургаан марафонд амжилттай оролцож, өнгөрсөн зун зургаан од медалиа гардан авч, бахдам амжилт үзүүлж байсан юм.

May be an image of 1 person and text


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна