Монгол Улсын шигшээ багийн тамирчин, сагсан бөмбөгийн дээд лигийн шилдэг тамирчдын нэг ОУХМ Онолбаатарын Хулан Хятадын дээд лиг “WCBA”-ийн “Wuhan Shengfan” багтай гэрээ байгуулжээ. Энэ нь Монголын сагсан бөмбөгийн спортын төрөлд анх удаагаа эмэгтэй тамирчин гадны томоохон лигт хүчин зүтгэж буй явдал юм. Манай тамирчны хувьд “Токио-2020” олимпын наадамд өрсөлдөж мөн Монголын багийн тугчаар сонгогдож байсан шилдэг тамирчдын нэг юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна