Сүхбаатар аймагт том оврын автомашинд техникийн гэмтлийн улмаас гал гарч, бүхэлдээ шатжээ

Үүрийнтуяа
2024/09/09

2024.09.08-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт том оврын авто машинаар өвс тээвэрлэх үедээ 10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд зөвшөөрөгдөх хэмжээнээс дотогш ойртсоны улмаас гал гарч автомашин бүхэлдээ шатсан хэрэг гарлаа.

Авто машинаар өвс ачих, ачаа тээвэрлэх үед стандарт хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамаас 2м-ээс дотогш ойртохоор нөхцөлд шугамын трассын дагуу, шугам доогуур хөндлөн гарахгүй байхыг анхааруулъя!!!

Цахилгааны болон галын аюулаас урьдчилан сэргийлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна