“Эрдэнэт үйлдвэр“-ийн Т.Батмөнхийн ажлын байр, орон сууцнаас их хэмжээний бэлэн ам.доллар, эртний эдлэл илрүүллээ

Үүрийнтуяа
2024/09/09

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийн ажлын байр болон хувийн сууцанд Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн өдрүүдэд нэгжлэг хийж, Улаанбаатар хот руу авч явжээ.

Дэлгэрүүлбэл, Т.Баянмөнх нь соёлын өвийн хууль бус валют арилжаагаар худалдаа хийж олсон орлого байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Иймд түүний орон байранд нь хуулийн байгууллагаас нэгжлэг хийсэн байна. Улмаар нэгжлэгээр их хэмжээний бэлэн ам.доллар, эртний эдлэл зэргийг илрүүлж, хураан авчээ.

Дашрамд мэдээлэхэд,  Т.Батмөнх өмнө нь “Эрдэнэт үйлдвэр"-т бүртгэлтэй “Лексус-570” автомашиныг акталж, 16 саяар авсан хэрэгт холбогдож байсан юм.

 

 

 Эх сурвалж: isee.mn

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна