БНХАУ-ын дэд дарга айлчлахтай холбоотойгоор ЗАРИМ ЗАМЫГ ХААНА

Үүрийнтуяа
2024/09/05

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-наас 8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасны дагуу дээрх өдрүүдэд зарим авто замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлаж зохицуулалт хийнэ гэдгийг Төрийн Тусгай Хамгаалалтын Газраас мэдээллээ.

Иймд иргэд төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлдэг төрийн байгууллагуудын албан хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохын анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна