Б.БОЛДСАЙХАН: ЭМД-ын сангийн мөнгийг хөтөлбөр, фитнес, сувилал, амралтад зарцуулахаа больж 100 хувь эмчилгээний төлбөрт л зарцуулах ёстой

Өнгөрсөн долоо хоногт ЭМД-ын асуудлыг иргэд онцолсон. Тодруулбал, ЭМД-ын сангаас хөнгөлттэй үнээр үзүүлэх үйлчилгээ авах иргэдийн тоо хэтэрсэн тул ЭМД-аар он дуустал 58 эмнэлэгт үйлчлэхгүй гэдгийг мэдээлсэн юм. Тэгвэл энэ талаар Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан өөрийн цахим хуудаснаа өчигдөр /2024.08.28/ ийн бичжээ. Тэрбээр, “ЭМД-ын сангийн мөнгийг: элдэв "эрүүл монгол", “эрүүл шүд”, “эрүүл элэг” хөтөлбөр, фитнес, сувилал, амралтад зарцуулахаа больж, 100 хувь эмчилгээний төлбөрт л зарцуулах ёстой” гэж нийтэлжээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна