Өнөөдөр түүнийг дурсах өдөр "Бээжин-2008" олимпоос Найдангийн ТҮВШИНБАЯР Монгол түмний 44 жилийн өнийн хүслийг биелүүлж, анхны ОЛИМПИЙН АВАРГА төрсөн өдөр юм. Алдаа нь дэндүү том ч аварга болж чадсан жирийн л нэгэн залуу… Бид хэт нисгэж, бид хэд хөөргөж түүнийг хэн ч биш болгосон гэж нууцхан харамсдаг. Хийсэн хэргийг нь өмөөрч, хамгаалахгүй ээ! Хайран сайхан хоёр залууд тохиолдсон тэр хар өдөр өөр хэнд ч бүү тохиолдоосой.
Монголчуудыг нэгтгэсэн тэр өдөр бол тэртээх 14 жилийн өмнөх энэ өдөр, 2008 оны 8-р сарын 14-ний өдөр… Олон ч Монголчууд баярлаж хөөрч, олон ч Монгол залууст итгэлийн очийг өгсөн түүхэн өдөр юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна