Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болсон талаар Олон улсын шатрын их мастер А.Энхтуул болон зохион байгуулагчид өнөөдөр /2024.08.09/ мэдээлэл өгсөн юм. Тус хэвлэлийн бага хуралд дараах мэдээлэл дурдагдлаа. Монголын шатрын холбоо анх удаа Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Тэрэлжид наймдугаар сарын 9-19-нд зохион байгуулахаар болжээ. Энэ тэмцээнд есөн улсын 80 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна