Эмэгтэй чөлөөт бөхийн 50 кг-д зодоглосон гавьяат тамирчин Д.Отгонжаргал БНХАУ-ын Фен Зикид 6:4-өөр ялагдсанаар шагналт V байр эзэлж байна.
Хагас шигшээд манай бөхийг ялсан АНУ-ын Сара Хилдебранд энэ жинд аваргалсан юм.
53 кг-д хүч сорьсон манай бөх Б.Хулан шөвгийн 8-д шалгараад Японы Акари Фүжинамид дийлдсэн. Түүнийг хожсон япон бөх финалд шалгарсан тул Б.Хулан хүрэл медалийн төлөө дагаж барилдах эрхтэй болов.
Тэрбээр 17 цагаас АНУ-ын бөх, 2022 оны дэлхийн аварга Доминик Пэрриштэй дагах барилдааныг хийнэ. Хэрэв хожвол шөнө БНХАУ-ын бөхийн эсрэг хүрэл медалийн төлөө барилдах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна