Туул голын усанд живсэн 29 настай эмэгтэйн цогцсыг ОБЕГ олжээ

Үүрийнтуяа
2024/08/08

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 11 дүгээр хорооны Маршлын гүүрний баруун талд “Туул” голд 1 хүн живж байна, урсаад явж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 11:58 цагт ОБЕГ хүлээн авсан. Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 12:23 цагт очиж иргэн Б/29 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Улмаар Маршлын гүүрнээс баруун зүгт 1 км зайд модонд гацсан байдалтай байсныг 15:50 цагт олж, цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ мэдээлэв.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна