ЦЕГ-ын дэд даргаар Цагдаагийн хурандаа Н.Мөнхзул томилогдлоо

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар О.Ганбат, Т.Ганзориг нар ажиллаж байсан билээ. Тэгвэл цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сахилга, хариуцлага, дотоод хяналт шалгалт хариуцсан Дэд дарга Т.Ганзоригийг чөлөөлж, Н.Мөнхзулыг томилжээ.

Тэрбээр хууль сахиулах байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх ажилд 22 дахь жилдээ ажиллаж буй бөгөөд хууль зүйн доктор, дэд профессор цолтой юм байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна