14 настай хүүг хүчтэй савж унагаасан улсын харцага Т.Бэгзсүрэн УУЧЛАЛТ ГУЙЛАА

Үүрийнтуяа
2024/07/22

Завхан аймгийн Отгон сумын баяр наадмын үеэр улсын харцага Т.Бэгзсүрэн 14 настай хүүг хүчтэй савж, унагаасан нь шүүмжлэл дагуулаад байна. Улсын харцага Т.Бэгзсүрэнд унасан хүүгийн аав нь “Нутаг орныхоо баяр наадмыг хүндлээд хүүгээ зодоглууллаа. Гэтэл улсын харцага Т.Бэгзсүрэн эр бяраа гаргаж, хүчтэй савлаа. Хөлөө хүрэх газар хүртэл нь явна. Монголын үндэсний бөхийн холбоо болон баяр наадмын комисс энэ бөхдөө хариуцлага тооцно уу” гэх тайлбарыг цахим хуудастаа бичжээ.

Энэ асуудлаар улсын харцага Т.Бэгзсүрэн цахим хуудастаа “Дүү болон дүүгийн гэр бүлээс уучлалт гуйсан байгаа. Бөхөд хайртай Монголын ард түмнээ бухимдуулсандаа хүлцэл өчье өө. Санамсаргүй, хэнэггүй байдлаасаа болж маш том алдаа гаргалаа" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна