Улсын начин Д.Амарсайхан хүүтэйгээ чацуу мод тарьж, хүүдээ өвлүүлэн өгчээ

Сайханцэцэг
2024/05/19

Бие жижиг ч бэлчээр нь том хол гэгддэг барилдахын гайхамшгийг харуулж, олон бүсгүйчүүдийн краш болсон Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Улсын начин Д.Амарсайхан гэр бүлийнхээ хамтаар мод тарьж буян үйлджээ. Тодруулбал, эхнэр хүүхэдтэйгээ хамт нийслэлийн ногоон байгууламжийн нэгээхэн хэсэг болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ. Тэрбээр "Дэлхий дээр мод тарьж мөрөө үлдээе гэж уншаад 6 настай хүүдээ зориулж мод тарилаа. Тарьж ургуулах тал дээр анхаарна. Ойрын жилүүдэд байгалийн онц аюултай үзэгдлүүд их гардаг болжээ. Тиймээс байгаль дэлхийдээ ээлтэй мод тарихаас өөр гарц гаргалгаа байхгүй юм байна гэж бодсон. Мод тарих нь бүх нийтийн ажил бөгөөд хэн нэгэн тарих биш хүн бүр идэвхтэй оролцож мод тарьж ургуулж, үр хойчдоо хэрэгтэй зүйлсийг үлдээгээсэй гэж уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна