Дээдийн номд шамдан бурхны үйлийг үзэж гэгээрч яваа дуучин Г.Эрдэнэчимэг

Сайханцэцэг
2024/04/27

МУГЖ С.Жавхлангаас салснаас хойш хувийн уран бүтээлдээ илүү анхаарч яваа дуучин Г.Эрдэнэчимэг сүүлийн үед дээдийн номд шамдаж, бурханы маань мэгзэмээр уран бүтээл хийж, лам хуврагуудтай их ойрхон байх болжээ. Тодруулбал, Нора Банчэн гэгээнтэний хийдэд дээдийн ном үзэж байгаа тэрбээр ойр ойрхон хувилгаантай хамт Энэтхэг улс руу яваад байгаа харагддаг болов.  Хамгийн сүүлд тэрбээр мааниар дуу дуулжээ. Тодруулбал, "Аав ээжийн ачийг хариулах маань" гэсэн шинэ уран бүтээл хийсэн нь сонсогч фэнүүдэд нь таалагджээ. Бурхан номтой "нөхөрлөж" яваа тэрбээр "Багшдаа аврал одуулах маань" гэсэн шинэ уран бүтээлээ бас гаргаад амжжээ. Бурхан номтой ойр бурханлиг түүнийг Дарь эх болжээ гэлцэх юм. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна