Францад хоригдож байгаа Г.Ган-Очир нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг олон улсын эрүүгийн шүүхэд өгсөн гэв

Уранцэцэг
2024/03/06

Франц улсад нэг жилийн өмнө очоод хоригдсон иргэн Г.Ган-Очир нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар, нийслэлийн Засаг дарга асан Д. Сумъяабазар нарыг олон улсын эрүүгийн шүүхэд өгсөн талаарх мэдээллийг нэгэн эмэгтэй хэвлэлийн хурал хийж өглөө. Тэрбээр "Ган-Очир жилийн өмнө Францад очоод хоригдсон, одоо ч хоригдсон хэвээрээ байгаа. Олон улсын шүүхэд хандана гээд явсан. Баримт нотолгоог цуглуулаад явсан. Шоронд байхдаа тэрбээр няцсангүй, бичиг баримтаа явуулсаар байгаад дээрх нэр бүхий хүмүүсийг олон улсын эрүүгийн шүүхэд өгсөн. Эрүүгийн шүүхээс өргөдөл материалыг нь хүлээн авч шалгаж эхэлсэн гэсэн бичиг ирсэн байгаа. Хэргийг шалгах байх" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна