Энэ сарын 29-нд ирэх ШИНЭ АВТОБУСНУУД үйлдвэрээсээ Эрээн рүү хөдөллөө

Үүрийнтуяа
2023/12/26

Манай улс БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болоод байгаа.

Эдгээр автобусны эхнийх нь ирж яваа тухай Хотын дарга Х.Нямбаатар "Өнгөрсөн шөнө эхний автобуснууд үйлдвэрээсээ Эрээний чиглэлд хөдөллөө. Ойролцоогоор 1,200 км замыг туулж ирнэ" хэмээн мэдээллээ.

https://www.facebook.com/Nyambaatar/videos/1001490484730791

Эхний автобуснууд арванхоёрдугаар сарын 29-н гэхэд Улаанбаатарт ирэх юм байна.

Шинэ автобусны үзүүлэлтүүд:

2023 онд үйлдвэрлэсэн

Монгол Улсын Авто тээврийн тухай хууль замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд нь MNS4599 2003 стандартыг хангасан

Зөв талдаа жолооны хүрдтэй

Багтаамжийн хувьд иргэд сууж зорчих боломжтой суудлын тоо 26-30 (+1), зогсож зорчих боломжтой хүний тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80-аас дээш

Урт 10-11 метр (+-0.5), өргөн 2.4-2.5 метр (+-0.05), өндөр 3-3.3 метр (+-0.05)

Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй

Хөдөлгүүрийн хувьд евро 5, босоо байрлалтай

Хөдөлгүүрийн эзлэхүүн нь 8,400cc

Цилиндрийн тоо 6-8, чадал нь 280-350 морины хүчтэй

Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүх, цэвэрлэх төхөөрөмжтэй

Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш

Дээд хурд нь 70 км/цаг ба хурдны хязгаарлалттай

Хурдны хайрцаг автомат эсвэл механик байж болно

Хүйтний улиралд -40 градус хүртэл хөлдөхгүй, хийн систем нь автомат

Автомат төвлөрсөн системтэй

Зорчигчид зориулсан хоёр хаалгатай байх ба хаалга бүрийн дээр гэрэлтүүлэгтэй

Автобусны хана тааз шал нь халуунаас болон хүйтнээс тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан байх бөгөөд битүүмжлэл сайтай

Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн эдэлгээ даах материалаар хийгдсэн

Шалны түвшнээс дээш 1-3 гишгүүртэй

Жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан

Жолоочийн бүхээг нь өвөл, зуны улиралд халуун хүйтнээр үлээх төхөөрөмжтэй

Жолоочийн суудал аюулгүйн гурван цэгийн бүстэй, биед чийг татахгүй

Зорчигчдод зогсоол зарлах чанга яригчтай

Автобусны дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэц, ледтэй

Заалны чанга яригчтай

Заалны хяналтын камер найман ширхгээс дээш бөгөөд онлайн горимд ажиллах боломжтой, урд хойд заал руу харсан, дуу дүрс бичдэг

Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцагтай байх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна