Хотын дарга Х.Нямбаатарын оронд Ж.Бат-Эрдэнийг түр хорооны гишүүнээр томиллоо

Үүрийнтуяа
2023/11/16

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

“Нүүрсний хулгай”-н асуудлыг хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Х.Нямбаатар хотын дарга болсонтой холбоотойгоор түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг түр хорооны гишүүнээр томилжээ. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар түр хорооны гишүүд ажлаа хангалтгүй хийж байгааг шүүмжиллээ.

Тэрбээр "Иргэдийн хүсэн хүлээж, шаардаж буй асуудлыг хэлэлцэхээс хойш сууж байгаа мэт парламентын нэр хүндийг унагааж буй түр хорооны гишүүдийг солих хэрэгтэй" гээд шуурхайлж ажиллахыг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, түр хорооны гишүүдэд хатуу анхааруулав.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна