Жүжигчин Т.Энэрэл: Хүнд лай болохгүй, хүний аманд багтахгүй, хийж байгаа зүйлээ чин сэтгэлээсээ хийхийг л хүсдэг

Үүрийнтуяа
2023/11/11

 

Цаг хугацааны тоосонд дарагдаж үрэгдэх бус, дарайж үлдэх “Шар гэгээ кино олны сайшаалыг хүртээд байна. Төрийн соёрхолт Ш.Гүрбазарын зохиолоос сэдэвлэсэн, найруулагч Батдэлгэрийн бүтээл Шар гэгээ кино үйл явдал, өгүүлэмж, жүжигчдийн ур чадвар агуулга утга санаа хэлж буй философи гээд аль ч талаас харсан жинхэнэ монгол кино болжээ.

Түүний нэг илрэл бол тус кино нээлтээ хийгээд удаагүй байхдаа "Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг гурван төрөлд шалгарч чансаагаараа тэргүүлэв. Тодруулбал, “шилдэг кино зохиол”  “шилдэг туслах эмэгтэй дүр” “шилдэг хөгжмийн зохиол” гэсэн   гурван төрөлд шалгарч, Хангарьд цомын эзэн боллоо.

Оранж энтертайнмент, Рэд Пойнт медиа, “”Промикс саунд”-ын хамтран бүтээсэн энэхүү киног үзэгчид “Hэг биш нэжгээд шат ахиулсан орчин цагийн жинхэнэ Монгол кино” болжээ гэж нэг үгээр тодорхойлсон юм.

Тиймээс бид Шар гэгээ киноны гол  дүрийн жүжигчин Энэрэлтэй ярилцлаа.

-Киногоо нээсэнд баяр хүргэе. Шар гэгээ кино таны хэддэх уран бүтээл вэ?

-Баярлалаа, танай сайтыг шимтэн уншдаг уншигчдад бас энэ өдрийн мэнд хүргэе. Шар гэгээ кино бол миний хувьд 10 гаруй бүрэн хэмжээний киноны гол дүр байх.

- Шар гэгээ киноны Хажидын дүрийг та нэг үгээр илэрхийлвэл?

Шар гэгээ киноны хажидын дүр бол маш их тоглолттой тээштэй дүр нь өөрөө зохиол дээрээ тод томруун маш гоё бичигдсэн. Тиймээс энэ дүрд л орж чадвараа соръё.,чадан ядан гүйцэтгэе гэж орсон. Хажидын дүрийг нэг үгээр илэрхийлвэл тэвчээр л юм даа.

Монгол эмэгтэй хүн бол их тэвчээртэй юм бүхэнд тэсэж чадахгүй болохгүй нь гэхийнхээ оронд ЯАЖ ТЭСЭХ ВЭ, ЯАЖ АРД НЬ ГАРАХ ВЭ ГЭЖ, ЯАЖ ЭНИЙГ ЗОХИЦУУЛАХ ВЭ ГЭЖ МАШ ИХ СЭТГЭЛИЙН ХҮЧЭЭР ДАВАН ТУУЛДАГ ЮМ ШИГ САНАГДДАГ...

https://www.facebook.com/AsuNewsMN/videos/2033626736996268

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна