Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолд заасны дагуу цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлж байна.
Хөнгөлөлтийн хувь, хамрах хүрээ:
Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг дараах байдлаар хөнгөлнө:
- 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь
- 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь
-Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурингийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлнө.
Хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл:
-Аюулгүй байдлаа хангаж, өөрийн ашиглаж буй халаагуур, хэрэглээнд тохирсон, стандартын шаардлага хангасан цахилгаан тоноглол суурилуулсан байх
-Баталгаажсан тарифт бүрэн электрон тоолууртай байх
-Хөнгөлөлтөд хамрагдахаас өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх зэрэг юм.
Энэ өвөл цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд зориулж 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад тусгажээ.
Эх сурвалж:Livetv.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна