ТАНИЛЦ: Багш нарын цалин

Уранцэцэг
2023/09/05

Засгийн газрын 2023 оны 241-р тогтоолоор ЕБС-ийн багшийн ҮНДСЭН ЦАЛИН хамгийн бага нь 1 сая 273 мянган төгрөг, цэцэрлэгийн багшийн үндсэн цалин 1 сая 337 мянган төгрөг болсон.

Үндсэн цалингаас дараах НЭМЭГДЛҮҮД бодогддог.

Мэргэжлийн зэргийн нэмэгдэл:

  • Зөвлөх - 20 хувь
  • Тэргүүлэх - 15 хувь,
  • Заах аргач - 10 хувь нийт багшийн 58-62 хувь нь авч байна.
  • Докторын зэрэг: 20 хувь нийт багшийн 0,8 хувь нь авч байна.

Орон нутгийн багш нар :

  • аймгийн төв-8 хувь,
  • сумын төв - 10 хувь нийт багшийн 58 хувь нь авч байна.

Ур чадварын: 5-25 хувь нийт багшийн 21 хувь нь авч байна.

Төрийн алба хаасан, ажилласан жил тутамд-1 хувь нийт багш нарын 88 хувь нь авч байна.

Бусад нэмэгдэл:

  • Анги даасан: 10 хувь,
  • Заах аргын нэгдэл удирдсан: 5 хувь
  • Кабинет лаборатори хариуцсан: 5 хувь
  • Илүү цаг: 7 хоногт 19 цагаас илүү заасан цагийг "илүү цаг-т тооцдог. Илүү цаг үндсэн цалингийн 1,5 хувиар бодогддог. Тусгай сургууль нэмэгдэлтэй.

2022 оноос хойш нэмэлтээр орж ирсэн гүйцэтгэл, үр дүнгийн урамшууллыг олгодог. 6 индекс буюу зэрэгт авч үзэн өгдөг.

  • I индекс /25 хувь/ – 947 багш
  • II индекс /20 хувь/ – 2982 багш
  • III индекс /15 хувь/ – 3351 багш
  • IV индекс /10 хувь/ – 5016 багш авсан.
  • V.VI индекст – 17028 багш шалгагдсан.

Энэхүү нэмэгдлийг 2023-2024 оны хичээлийн жилээс дээд тал нь 50 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гарсан.

Үүнээс гадна нэг багшид сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зардал болох хичээл практикийн зардалд 300,000 – 400,000 төгрөг, мэдээлэл технологийн зардалд, 150,000 – 250,000 төгрөг, багшийн хөгжлийн зардал:185,000 – 280,000 төгрөг эрүүл мэндийг дэмжих зардал: 100,000 төгрөг олгодог байна.

Эх сурвалж: БШУЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна