Цасанд боогдож, нүүх боломжгүй болсон 80 гаруй малчин өрхийг хаваржаанд нь буулгажээ

2023/03/03

     Цасанд боогдож нүүх боломжгүй байсан 80 гаруй малчин өрхийг хаваржаанд нь буулгажээ.  Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Халиуны хөтөлд 87 өрхийн 70 гаруй мянган мал цасанд боогдож нүүх боломжгүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад хоёрдугаар сарын 28-нд ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Манхан сум дахь Эрэн хайх аврах бүлгийн ажилтнууд 320 гаруй км-ын цаана цасанд боогдсон зам гарцыг нээж малчдыг нүүлгэхээр очжээ. 

     Тэд өчигдөр нийт 75 км урт үргэлжлэх цасанд боогдсон замыг нээж, 48 өрхийн 172 хүн, 30 мянга орчим малыг хаваржаанд нь хүргэжээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна