Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татах саналыг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлжээ

Admin
2025/06/26

Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр амьдарч байсан 17 давхар барилгаасаа унаж амиа алдсан хэрэг гарсан. Уг хэрэг явдал гарсан нь А.Төмөртэй холбоотой гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Тиймээс түүнийг эгүүлэн татах асуудлыг хөндөнө гэж албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татах саналыг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн байна.

Мөн Лаос дахь Элчин сайд Ж.Бямбасүрэнг ч эгүүлэн татах саналыг УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна