Багш нарын ҮЭХ-оос Боловсролын сайд П.Наранбаярт уучлалт гуйж, огцрох шаардлага хүргүүлжээ

Admin
2025/06/24

Монголын Багш нарын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос зургаадугаар сарын 23-нд Элсэлтийн шалгалт тойрсон будилаантай холбоотой асуудлаар Боловсролын сайд П.Наранбаярт шаардлага хүргүүлжээ.

Шаардлагад хэд, хэдэн асуудлыг хөндсөний дотор ирэх наймдугаар сарын 15-ны дотор даалгаврын тохирц хүндэдсэн, Элсэлтийн шалгалтын үед алдаа гарсан судлагдахууны шалгалтыг дахин зохион байгуулахыг, Элсэлтийн шалгалтыг алдаа завхралтай зохион байгуулсан байгууллага, түүний удирдлагад хариуцлага тооцохыг шаардсан байна. Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн биеэр энэ шалгалтад оролцсон залуус, багш нараас уучлал гуйж, өөрийн хүсэлтээр огцрохыг шаарджээ.
Мөн Элсэлтийн шалгалтын судлагдахуун, хувилбар тус бүрээр нь Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсаар дамжуулан зургаадугаар сарын 23-ны дотор багтаан байршуулахыг шаарджээ. Хэрвээ шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихийг анхааруулсан байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна