Төрийн дээд “Алтан гадас”

2023/02/22

     Өнгөрсөн зууны 1936 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын СнЗөвлөлийн хамтарсан тогтоолоор анх бий болгожээ.

     1926 онд хуралдсан Улсын III Их хурал БНМАУ-ын “Бичгийн гавьяаны одон”, “Цэргийн гавьяаны одон”-г бий болгож, уг шагналыг олгох дvрмийг батлан гаргажээ. Эдгээр одонгийн маяг хэлбэрийн талаар нэлээд хэлэлцэж, Зєвлєлт Буриадын зураач, тухайн vед Цэргийн явдлын яамнаа ажиллаж байсан Сампилоны зурсан тєслийг сонгон авчээ. 1927 онд хувьсгал vvсэж мандсаны долоон жилийн ой, БНМАУ-ыг тунхагласны гурван жилийн ойг ёслон тэмдэглэхтэй холбогдуулан жанжин Д.Сvхбаатарын хамтаар хvчин зvтгэж явсан хvмvvсийн гавьяаг онцлон тэмдэглэж, БНМАУ-ын Тєрийн дээд шагнал анхны одон тэмдгээр шагнах тухай Улсын Бага Хурлын Тэргvvлэгчдийн тогтоол гарчээ. 

     Энэ тогтоолоор хувьсгалын vйл хэрэгт идэвхтэй оролцож явсан УБХ-ын гишvvн, Бvх цэргийн жанжин Х.Чойбалсан, баруун хязгаарт бугшиж байсан цагаантны vлдэгдлийг даран устгах хэрэгт онц гавьяа байгуулсан Цэргийн Явдлын Яамны тэргvvн сайд Хатанбаатар, Магсаржав нарыг БНМАУ-ын “Цэргийн гавьяа”-ны одонгоор, Ардын хувьсгалыг vvсгэхэд анхны vеэс нь эхлэн зvтгэж гавьяа байгуулсан УБХ-ын тэргvvлэгч Д.Лосол, шинэ тулгар тєр улсыг бататган бэхжvvлэх vйл хэрэгт хvчин зvтгэсэн Засгийн газрын Ерєнхий сайд Б.Цэрэндорж нарыг БНМАУ-ын “Бичгийн гавьяа”-ны одонгоор тус тус шагнажээ.

     Одон тэмдэг бий болсон анхны vед “Бичгийн гавьяа”-ны одонгоор шагнах асуудлыг Дотоод Яам, “Цэргийн гавьяа”-ны одонгоор шагнахыг Цэргийн Зөвлөлөөс эрхлэн байсан бөгөөд дараа нь Улсын Бага Хурлын Тэргvvлэгчид, Ардын СнЗөвлөлөөс шууд эрхлэн гvйцэтгэх болжээ.

     1930 оноос эдгээр одонг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Аж vйлдвэрийн гавьяаны улаан тугийн одон” хэмээн өөрчлөн нэрийдэхээр тогтож олон хvнийг шагнажээ. Тvvнчлэн энэ одонгоор шагнагдагсдыг мөнгөн шагналаар шагнах болжээ. Анх удаа шагнагдсан хvмvvст сар тутам 15 тєгрєг, дахин шагнагдвал сар тутам 10 тєгрєг олгож байх, vр хvvхэд нь гадаадад сургуульд явбаас бусдаас онц ялгавартай vзэх, алба татвараас хєнгєвчлєх, өртөөгөөр нэг удаа vнэ төлбөргvй зорчих, орон сууц, цахилгаан гэрлийн хєлсийг 25 хувиар хорогдуулах гэх зэрэг зvйлийн хєнгєлєлт vзvvлэх болжээ. Энэ vеэс эхлэн эдгээр одонгоор зөвхөн гавьяа байгуулсан ард иргэдийг бус хөдөлмөрийн амжилт бvтээл гаргасан улсын байгууллагуудыг шагнаж эхэлжээ. Тухайлбал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 1931 онд МХЗЭ-ийн Тєв Хороо, 1936 онд Цэргийн Ерєнхий сургууль, “Аж vйлдвэрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 1935 онд Хатгалын Ноосны vйлдвэр, 1936 онд Налайхын Нvvрсний уурхайг анх шагнаж байжээ. 

1936 онд “Алтан гадас” одон бий болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна