Бэрэн группийн захирал Б.Мөнхбаяр Хөгжлийн банкнаас авсан 1,5 сая ам.доллараар казино тоглосон уу

Сайханцэцэг
2023/01/16

Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүд болон компаниудад холбогдох нээлттэй сонсгол Төрийн ордонд болж байна. Эхний удаад Бэрэн компанид холбогдох зээлийн асуудлыг нээлттэй хэлэлцэж байна. Энэ үеэр Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр дээрх компанийн захирлаас мөрийтэй тоглодог эсэхийг асууж тодруулахад 

Бэрэн группын захирал Б.Мөнхбаяр "Би тоглодоггүй" гэв. Харин  Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Таны дансанд орсон гүйлгээнээс Хонконгын Макао чөлөөт бүсэд казиногийн АТМ-ээс маш их зарлагууд бэлэн мөнгөөр гарсан. Тиймээс дээрх асуултыг асуусан. Дэлгэцэн дээр нотлох баримт харагдаж байна. 2018 оны 1 сарын 31-ээс эхлээд мөн Сингапурын казиногийн АТМ-ээс  хүртэл бэлэн мөнгө авсан байна. Та тухайн үеийн сайд Т.Бадамжунайг таних уу. 

Бэрэн группын захирал Б.Мөнхбаяр "Би санал нийлэхгүй байна.  Шүүх дээр баримтаар нотлох болно. Т.Бадамжунай бол Архангай аймгаас сонгогдсон улс төрд оролцож явсан хүн. Манай нутгийн улстөрч. Сингапурт тааралдаж байсан" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна