Авлигатай тэмцэх газраас өчигдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо /ОББҮХ/-ны Нарийн бичгийн дарга Б.Алтанзул, "Тавантолгой түлш" компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Лхагвасүрэн нарын хамаарал бүхий объктод нэгжлэг хийсэн гэх мэдээлэл гарсан.
Эл мэдээллийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Цагдаагийн байгууллагаас энэ чиглэлд мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй гэсэн. АТГ-ын дарга руу холбогдоход Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрийн холбогдох удирдлагуудын ажлын байранд нэгжлэг хийж байна Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэх мэдээллийг өгсөн" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна