Э.Бат-Амгалан:Би архи огт уудаггүй, яагаад согтуу байсан гэсэн мэдээлэл гаргасан юм бол

Сайханцэцэг
2023/01/12

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Байнгын хорооны хурал дээр согтуурч, гишүүн Б.Пүрэвдоржийг хэл амаараа доромжилсон асуудал хоёр хоногийн өмнө болсон билээ. Тэгвэл энэ асуудалд тэрбээр тайлбар өглөө. Тэрбээр "Би огт архи уудаггүй. ХЗБХ-ны хуралд би суусан нь үнэн. Намайг архи уудаггүйг эргэн тойрныхон сайн мэднэ дээ. Хэрвээ би архи ууж элдэв хэл ам гаргаж, хүнийг доромжилсон бол уучлал гуйчих чадвар сэтгэл надад бий. Б.Пүрэвдоржтой маргалдсан нь үнэн. Хувийн асуудал байхгүй ажлаас болж бага сага маргаан гарсан. Тэр үед миний зургийг аваад олон нийтийн сүлжээнд тавьсан байна билээ. Манай сонгогчид болон иргэд ойр тойрныхон архи уудаггүйг минь мэднэ. Энэ улстөр л явж байна гэж харж байгаа. Хүний өмнө би айж санаа зовдоггүй, шударга хэлчихдэг тал бий. Б.Пүрэвдоржтой маргах болсон шалтгаан нь ХЗБХ-г АН-д өг гэхэд нь жаахан маргасан. Хуультай дэгтэй байх ёстой" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна