Өнгөрсөн 2022 оны аравдугаар сарын 10-нд БЗД-ийн 26 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Улмаар өнөөдрийн хуралдаанаар Ч.Маралмаад холбогдох шүүх хурлыг энэ сарын 24-ны өдрийн 11:00 цагт хийхээр товложээ.
Мөн өнөөдөр болсон урьдчилсан хэлэлцүүлэгт Ч.Маралмаа өөрийн биеэр оролцсон бөгөөд Ч.Маралмаа болон тэдний өмгөөлөгчийн зүгээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцжээ. Тодруулбал, хохирогч охины гэмтэл хүндэвтэр гэж гарсан бөгөөд үүнтэй санал нийлэхгүй хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна