Чингэлтэй Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос ирүүлсэн саналыг өнгөрсөн сард хэлэлцэн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна. Прокуророос түүнийг “Тавантолгой Түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татсан аж. Тэгвэл түүнийг өчигдөр суллажээ. Шүүхээс суллах болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан байгаа" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна