УИХ-ын 76 гишүүн дотор олон нийтийн танихгүй гишүүд мэр сэр бий. Тэдний нэг бол БЗД-ээс төр төлөөлөхөөр сонгогдсон Э.Бат-Амгалан гишүүн. Түүнийг хүмүүс бараг танидаггүй гэж хэлж болно, эрх биш сонгосон сонгогчид нь таних байх. Тэр бүр мэдээлэл хийгээд байдаггүй "хэлгүй" гишүүн ч гэж хэлж нэрлэдэг.
Тэгвэл өчигдөр Төрийн ордонд Байнгын хороод хуралдсан. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Пүрэвдорж гишүүнтэй маргалдаж хэрэлджээ. Харин согтуу байсан түүнийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өрөөнд нь оруулсан байна. Төрийн түшээ хүн Төрийн ордонд архи ууж ажлын байран дээрээ согтуу танхайрч бусдыг заналхийлсэн нь ёсзүйн ноцтой зөрчил гэж үзнэ. Тиймээс түүнд хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Төрийн ордонд согтуурч танхайрч сагах нь хэр зөв үйлдэл юм бэ.
Нийгмийн сүлжээнд Э.Бат-Амгалан гишүүнийг ажлаараа танигдахгүй байж, согтуу байдлаараа бусдад танигдаж ад болох шив дээ. Төрийн анхан дунд шатны албан хаагч ажил дээрээ согтуу ийм зөрчил гаргасан бол шууд ажлаас нь хална. Түүнийг эгүүлэн татах хэрэгтэй гэсэн сэтгэгдлийг олон нийт бичиж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна