Г.Занданшатар:Авлигын хэрэгт уучлал өршөөл үзүүлэхгүй

Сайханцэцэг
2022/12/07

УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн багц хуулийг танилцуулж мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэрээ “Бүх шатанд авлигал байна. Тиймээс ирээдүй хойч үеийнхээ боломжийг хулгайлж буй авлигачдын хээл хахуультай тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага тооцдог, ялын бодлогыг чангалахгүйгээр цааш явахгүй. Иймд Эрүүгийн хууль дахь авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой ялын бодлогыг чангатгана. Авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг нэн тэргүүнд хийнэ. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг батална” гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна