МАН-ын бүлэг:Нүүрсний гэрээг улсын нууцаас гаргахаар болсон

Сайханцэцэг
2022/12/07

МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хурлын талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр "Нүүрсний хулгайн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулах шийдвэр гарсан. Нээлттэй сонсголоор нүүрс, уул уурхайн төмөр замын асуудлаар хэлэлцэхээр болсон. Түүнчлэн нүүрсний гэрээг улсын нууцаас гаргахаар болсон. Мөн ҮХНӨ-ийн талаар өөрчлөлт хийх шаардлагатай болсон гэж үзсэн. МАН-ын бүлэг анхнаасаа нүүрсний хулгайтай тэмцэх ёстой. Хамгаалах зүйл байхгүй гэж хэлсэн. Ямар хүмүүс шалгагдаж байгаа талаар хууль хяналтын байгууллагаас мэдээлэл өгөх ёстой" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна