У.Хүрэлсүх:Нүүрсний хэргийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээл

Сайханцэцэг
2022/12/06

Их хэмжээний нүүрсний асуудалд нийгэмд нэлээд дуулиан шуугиан тариад байна. Энэ асуудлаас болж хариуцлага нэхсэн хулгайчдыг ил тод зарлахыг шаардсан жагсаал хоёр өдөр боллоо. Өчигдөр АН-ынхан Нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг шаардаж УИХ-ын дарга Г.Занданшатарт хандсан бол өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн байгаа. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний хэрэгт анхаарал хандуулж, байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Нүүрсний хэргийн асуудлаар Монгол Улсын Их Хурал дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой" гэдгээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна