Х.Нямбаатар:Ш.Батхүүгийн хэрэг 9 жил шалгагдаж байна яагаад шийдэгдэхгүй байгааг нь би ч өөрөө мэдэхгүй байна

Уранцэцэг
2022/10/28

Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд шалгагдаж байгаа хэрэг болон шүүхээр шийдэгдсэн хэргүүдийн талаар тодорхой мэдээлэл өглөө. Тэрбээр хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгөв. Тухайлбал олон жил шалгагдаж байгаа Жаст группийн захирал асан Ш.Батхүүгийн хэргийг асуусан сэтгүүлчийн асуултад " Жаст-ын Ш.Батхүүгийн хэрэг есөн жил шалгагдаж байна. Яагаад шийдэгдэхгүй байгааг нь би ч өөрөө мэдэхгүй байна. Миний ухаан хүрэхгүй байна" гэсэн хариултыг өгчээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна