Д.Амарбаясгалан: ЭТТ ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож байна

Уранцэцэг
2022/10/26

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Тэрбээр “Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд 362-р тогтоолыг баталсан. Энэ хүрээнд ЭТТ ХК-д 560 сая, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 300 сая ам.долларын нөөц бүрдүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн байдаг. Бусад уул уурхайн компаниудад ч борлуулалтын төлбөрөө татан төвлөрүүлэх үүрэг өгсөн байдаг.

Үүнтэй холбогдуулан, төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа энэ үед ЭТТ ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож байна. Энэ хүрээнд тус компанийн үйл ажиллагааг сайжруулж, төлбөр тооцоог нэмэгдүүлэх үүрэг бүхий Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр /БЭТ/ Сангийн дэд сайд Ж.Ганбатыг томилж байна.

Онцгой дэглэм тогтоосон хугацаанд, бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нь дараах эрх, үүргийг хүлээнэ:

-Бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, шаардлагатай бол томилж, чөлөөлөх

-Хөдөлмөрийн болон технологийн журам тогтоож, зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх

-Ордоос ачих, тээвэрлэх, худалдан борлуулах бүх үе шатанд хяналт сайжруулах

-Хөрөнгө оруулалтад хамтарсан хяналт шалгалт хийж ЗГ-т танилцуулах

-Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх 362-р тогтоолыг хэрэгжүүлж ажиллах

-Онцгой дэглэмийн үр дүн, явц байдлыг сар бүр танилцуулах” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна