Ж.Сүхбаатар сайд Нийтийн тээврийн газрын даргыг ажлаа өгөхийг санууллаа

Улаанбаатар хотын түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар Нийтийн тээврийн газрын даргад ажлаа өгөхийг сануулжээ. Харин Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр нь одоогоор ямар нэг ил байр суурь илэрхийлээгүй байна.

Ж.Сүхбаатар сайдын тухайд түгжрэлийн эсрэг шинэ бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Энэ хүрээнд ч, мөн тодорхой шалтгаанууд бий учир ийм шаардлага тавьсан гэж ойлгогдож байгаа юм.

Тодруулан хэлэх юм бол, хот хариуцсан сайд хамгийн түрүүнд автобусны парк шинэчлэлт хийхээр төлөвлөж буй. Энэ хүрээнд 457 автобус оруулж ирнэ. Үүний ихэнх нь буюу гуравны хоёрыг нь цахилгаан автобус байлгаар тооцоолжээ. Цахилгаан автобусны зах зээлийн үнийн судалгааг Хятад, Солонгос, Япон, Герман, Орос зэрэг улсаас авч буй гэх мэдээлэл байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна