Ц.Анандбазар: Нэгдүгээр курсийнхнийг хөдөө шилжүүлбэл түгжрэл буурна

2022/10/13

   

Ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж гишүүд асуулт, хариулт болон санал хэлж байна. Энэ үеэр Ц.Анандбазар гишүүн санал хэлэв.

 

Тэрбээр "Ерөнхийлөгч хүнсний аюулгүй байдлыг улс орон даяар уриалсан. Энэ хүнсний бодлогод бодит хөрөнгө оруулалт тавихгүй байна. Түгжрэлд мөнгө төсөвлөнө гээд байгаа. Түгжрэлийг мөнгөөр шийддэггүй юм аа. Шинэлэг санаа, IT технологи, зөв менежментийн бодлогоор буулгах ёстой. Улаанбаатар хотод жил бүр 35-50 мянган оюутан нэмэгдэж байна. Их, дээд сургуулийг бүтнээр нь орон нутаг руу шилжүүлбэл дампуурна. Харин нэгдүгээр курсийн оюутнуудыг хөдөө орон нутаг руу шилжүүлбэл 50,000 оюутан түгжрэл үүсгэдэг байдал байхгүй болно" гэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна