Ц.Даваасүрэн:Зээлүүд хаачсан бэ, Хөгжлийн банк руу ороод улстөрчид авчихсан шүү дээ

Сайханцэцэг
2022/10/13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Одоо зээл авахад хүндрэлтэй. Засгийн газрын бондын өгөөж 35.5 хувь байгаа. Ирэх онд 28.3 хувь байгаа. 20-30 хувийн хүүтэй бондын асуудал ярьж болохгүй. Зээл олдлоо ч эргээд төлж чадахгүй болно. Хоёрдугаарт, зээлүүд хаачсан бэ. Хөгжлийн банк руу ороод улс төрчид авчихсан зүйл шүү дээ. Компаниуд нь төлж байгаа зүйл байхгүй. Жишээлбэл, Сангийн сайд нөхдүүдтэй холбоотой байж болзошгүй компаниуд хүртэл байгаа. "Дархан минж", "Мон дулаан" трейд, "Зэст өндөр", "Ганхүдэр" орд байна. Хаана мөнгөний боломж байна. Бүгдийг нь ороод хусчихсан. Ийм Сангийн сайдтай байхад яаж улс хөгжих юм. Одоо улсаар төлүүлээд, баталгаа гаргуулах гээд байна шүү дээ. Ингээд баталчихаж болохгүй" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна