МАН-ын бүлэг:Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах эсэхийг Ажлын хэсэг судалж байна

Сайханцэцэг
2022/10/10

МАН-ын бүлэг хуралдаж, нэг асуудал хэлэлцжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр "МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар ирэх оны улсын төсвийг дагалдуулсан нийт 102 хуулийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн бол харин Нийслэлийг түгжрэлийг бууруулах хүрээнд хийгдэх бодлого, чиглэлийг хэлэлцэхийг хойшлуулж шийдвэрлэсэн. Дараагийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ" гэв. Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуусан асуултад хариулав. 

Тухайлбал, Ипотекийн зээлийн асуудлаар "Өнөөдөр УИХ-ын даргын захирамж гарч, 2023 оны төсөвтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдаж байна. Төсвийн байнгын хорооны дарга ахална. Ипотекийн зээлийг Монголбанк хэрэгжүүлж ирсэн. Энэ оноос Засгийн газар хэрэгжүүлнэ. Ажлын хэсэг судалж үзээд, тодорхой шийдлүүд гаргах байх" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна