С.Ганбаатар:Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг ард түмнийг ажилтай орлоготой байлгаарай гэснээс мод тариарай гэж сонгоогүй

Сайханцэцэг
2022/10/05

УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 3-ны өдөр нээлтээ хийж, хэд хэдэн онцлох асуудлыг хөндсөн. Тэр дундаа халамжийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн асуудал олны анхаарлыг татаж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийлж “Ард түмний амьжиргаа маш хүнд нөхцөлд байхад хөдөлмөр эрхлэлтийн талаар төсөвт юу ч тусгаагүй байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад ард түмэн ялалтыг өгөхдөө ажилтай, орлоготой болгоорой гэж захисан. Түүнээс мод тариарай гэж захиагүй. Би мод тарихыг эсэргүүцсэнгүй. Мод тариад хүмүүсийг ажилгүй, орлогогүй битгий орхигдуулаач гэж хүсэж байна. Өнөөдөр төрийн алба хаагчын цалин маш дорой байна. Цэцэрлэгийн тогооч багшийн цалин 400 мянга л байна. Ирэх оноос амьдрал бүүр хүндрэх байх. Өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн асуудал ичмээр байдал байна. Хөдөлмөрийн асуудал бол Ерөнхий сайдын асуудал шүү дээ” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна