Ховд аймгийн ИТХ-ын 8 дугаар хуралдаан энэ сарын 26-нд болсон билээ. Уг хуралдаанаар аймгийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэх байсан боловч МАН-ын бүлэг хурлыг орхиж гарснаар хурал хойшилсон.
МАН-ын бүлэг Ерөнхий сайдын зөвлөх Э.Болормааг нэр дэвшүүлсэн. Тэгвэл дээрх хурал өнөөдөр үргэлжилж байна. Энэ хуралдааны үеэр нэр дэвшигч Т.Дэлгэрсайхан нэрээ татснаар Э.Болормаа өрсөлдөгчгүй болж, Засаг даргаар сонгогдох бүрэн эрхтэй болжээ. Харин тэрбээр ямар нэгэн тайлбар өгөхгүй гэсэн байна. Орон нутгийнхан нь Э.Болормааг эсэргүүцэж, Ардын хүүхдийн боломжийг Ардын намынхан булаагаад авчихлаа. Өөрсдийн хүнээ хүчээр томилж байна гэсэн шүүмжилж эхэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна