УИХ-ын ээлжит бус чуулганыг 31-ний өдөр хүртэл сунгалаа

Уранцэцэг
2022/08/26

УИХ-ын ээлит бус чуулган энэ сарын 26-ны өдөр буюу өнөөдрийг дуустал хуралдах захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргаад байсан. Тэгвэл уг захирамжаа энэ сарын 31-ний өдөр хүртэл буюу ирэх долоо хоногийн Лхагва гаригт дусахаар болгож сунгажээ.

Учир нь, УИХ-аас Үндсэн хуулийн 39-1-т хамаарах заалтыг засч, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсан хэдий ч эдүгээ Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулах замаар сайд нараа шинэчлэн томилох ажил энэ хугацаанд амжаагүй байгаа юм.

Тиймээс ээлжит бус чуулганыг сунгаж, уг процессуудыг өрнүүлэхээр байна.

М.Төрбаяр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна